Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос сэжигтэн Б.Ариунзаяаг прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан үндэслэлээр сэжигтнээр баривчлах саналыг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт хяналтын прокуророос сэжигтний ар гэрийн гачигдлын улмаас түүнийг сэжигтнээр баривчлах саналаасаа татгалзсан тул прокурорын саналыг хүлээн авч шийдвэрлэлээ гэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.
Сэтгэгдэл (1)