Удахгүй болох Парисын олимпын эрх олгох хамгийн сүүлийн тэмцээн Унгар улсад энэ сарын 17-нд буюу баасан гарагт эхлэх гэж байна. Уг тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр эхний гурван байрт орсон багууд Олимпын наадамд оролцох эрхтэй болно.
Монгол Улсын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд Э.Дөлгөөн, А.Ананд, Д.Дэлгэрням, О.Энхбаатар багтсан. Монголын эрэгтэй шигшээ баг Польш, Бельги, Японы багуудтай нэг хэсэгт багтжээ.
Хэсгийн тоглолтын хуваарь
05.17
21:40 Монгол-Польш
23:55 Монгол-Бельги
05.19
01:45 Монгол-Япон
Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд Ц.Болорцэцэг, О.Хулан, М.Булбул, Б.Ариунцэцэг нар багтсан. Эмэгтэй багийн бүрэлдэхүүнд Э.Цэрэнлхам, Ө.Индра нар багтаагүй бөгөөд тэдний оронд М.Булбул, Ц.Болорцэцэг нар багтжээ. Монголын эмэгтэй шигшээ баг Испани, Бельги, Японы багуудтай нэг хэсэгт багтсан байна.
Хэсгийн тоглолтуудын хуваарь
05.18
00:30 Монгол-Испани
02:20 Монгол-Бельги
05.19
00:30 Монгол-Япон