Ой тогтоолтын спортын 2022 оны Бага насны дэлхийн аварга, 2023 оны Өсвөрийн дэлхийн аварга, Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, Их Мастер Э.Үүрийнцолмон (13 нас) ОХУ-ын Россия-1 сувгийн "Удивительные люди" буюу "Гайхамшигт хүмүүс" шоу нэвтрүүлэгт оролцжээ.
Тухайн нэвтрүүлэгт тархины гайхамшгийг харуулсан тухай Монголын Оюуны Ухааны академиас мэдээлсэн агаад тун удахгүй эл бичлэгийг нийтлэх аж. Ташрамд дурдахад, Э.Үүрийнцолмон 13 насандаа 17 хүртэлх насны тамирчидтай өрсөлдөж, Өсвөрийн дэлхийн аварга болсон түүхэн амжилтын эзэн билээ.
Сэтгэгдэл (10)