ЯПОН СОЁЛЫН ТАНИЛЦУУЛГА ХИЧЭЭЛ
ЯПОН СОЁЛЫН ТАНИЛЦУУЛГА ХИЧЭЭЛ

СУРГУУЛЬ, СУРГАЛТЫН ГАЗАР, АЛБАН БАЙГУУЛЛАГЫН ХҮСЭЛТЭЭР
ЗОХИОН БАЙГУУЛАХ СУРГАЛТ
“ЯПОН СОЁЛЫН ТАНИЛЦУУЛГА ХИЧЭЭЛ”

Японд сонирхолтой аж ахуйн нэгж компаниуд, япон хэл үздэг сургуулиудын хүсэлтийн дагуу япон соёлын талаарх мэдлэгийг олгохоос гадна тэр бүр олдоод байдаггүй өөрсдийн биеэр туршиж үзэх боломжийг олгоно. 

*Цагийн хувьд хүний тооноос хамаарч харилцан адилгүй байна. Хүний тоо болон сэдвийг харгалзан цагийн тооцоо гаргана. 1 удаагийн танилцуулга хичээл ойролцоогоор 2 цаг орчим байна.

Холбогдох дугаар: 7511-0879 (ext-1), 80650879

Сэдэв

1. Япон үндэсний хувцас

-Юката, кимоно танилцуулга
-Өмсөж үзэх, зураг даруулах

2. Фүрошики буюу сав баглаа боодлын соёл

-Танилцуулга, заавар
-Фүрошики хийх

3. Японы бийрэн бичлэг

-Танилцуулга, заавар
-Бийрээр япон ханз үсэг бичих

4. Япон үндэсний тоглоом наадгай

-Танилцуулга болон тоглох
  -Кэндама
  -Фүкүвараи

5. АХА

-Япон орныг хэн сайн сэдэх вэ? Асуулт хариултын тэмцээн АХА-н журмаар явна.